АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөх Иванка Трамп өөрийн “Ivanka Trump” хувцас болон гутлын брэндээ хааж байгаагаа мэдээлжээ. Ийм шийдвэр гаргасан нь тэрбээр сүүлийн 17 сар гүйцэтгэж буй төрийн тэргүүний зөвлөхийн ажилдаа анхаарлаа илүү хандуулах хүсэлтэй байгаатай нь холбоотой аж. Дахин энэ бизнесээ эрхлэх эсэхээ мэдэхгүй байна хэмээн И.Трамп хэлсэн байна. 2014 онд байгуулагдсан “Ivanka Trump” брэнд нь анхандаа үнэт эдлэл гаргадаг байсан бол хожим нь гутал, хувцас гаргадаг болсон байна.