Categories
мэдээ нийгэм

Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т байрлах “Хагийн-Ам” гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 09:00 цагт тус сумын харьяат иргэн 50 настай, эрэгтэй Б малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ 20-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 45 хүн, 4 автомашин, 3 мотоцикл, нийт 52 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр Тээл багийн уулыг тойрч 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:25 цагт түр зогсоосон. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *