Олон улсын валютын сангийн төлөөлөгчид иржээ. Үнэлгээний багийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр хүлээн авч уулзан, эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Олон улсын валютын сангийн үнэлгээний багийнхан өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Монгол Улсад ажиллах юм. Ингэхдээ “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн тавдугаар шатны үнэлгээг хийнэ. Энэ удаагийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл яригдана гэдгийг Сангийн сайд мэдэгдээд буй юм.