Categories
мэдээ нийгэм

​Автобуснуудад утаа бууруулах шүүлтүүр тавьж эхлэлээ

Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттай хийж байна.

Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 1 дүгээр автобус баазад DPF шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ долдугаар сард багтаан DPF шүүлтүүрийг тавихаар төлөвлөсөн байна. DPF шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувьшүүдэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *