Categories
мэдээ нийгэм

​Хепатиттай тэмцэх дэлхийн өдрөөр B, C вирусын түргэвчилсэн шинжилгээ хийнэ

Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 2018 оны долдугаар сарын 27-нд холбогдох албаныхан нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр элэгний B, C вирусын түргэвчилсэн шинжилгээ, элэгний эхо фиброскан үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх аж.

Дэлхий нийтэд вирүст хепатитын эмчилгээ нэвтэрч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд С вирүст халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх удирдамж баталжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс нь С вирүсын эсрэг үр дүнтэй шинэ эмүүдийг бүртгэх, эмийн үнийг бууруулах санаачлагыг бодлогоор дэмжин эмчилгээнд нэвтрүүлснээр өдгөө 5000 гаруй хүн тус эмчилгээнд хамрагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *