Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д “Бүгд найрамдах Дорнод МОНГОЛ АРД УЛС” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Бүгд найрамдах Дорнод МОНГОЛ АРД УЛС хэмээх нэрт нийтлэлч Баабарын нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргана гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээсэн байна.

Эдийн засаг нүүрт Монгол Улсын зөвлөх инженер Ж.Цэвээнжав: Газрын тос боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн хөгжлийн онолоор зохицуулах ёстой гэв.

Нэгэн их нууц буюу Цэвээний ЦЭНД гэж “Өд бэх” нүүрт өгүүлжээ.

Баримт үйл явдал нүүрт АТГ-аас Ерөнхий сайдын туслах асан Н.Энхбаатарыг баривчилжээ хэмээв.

Шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа Францын ТЭЗҮ-ээр хийнэ хэмээн “Өдрийн сурвалжлага”-аар өгүүлжээ.

Д.Эрдэнэбулган: Эцэг, эх хүүхдээсээ илүү технологийн мэдлэгтэй байж, тэднийг цахим гэмт хэргээс хамгаална гэж “Цаг үе” нүүрт бичив.

Бөх судлаач О.Наранбаатар: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ заан болчихоод дараа жил нь цолоо баталж байсан амжилтыг олон жилийн дараа Н.Жаргалбаяр давтлаа гэж “Спорт” нүүрт өгүүлэв.

Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл: Хэнтийд 10 тэрбум төгрөг зарлагадаж нөхөн сонгууль хийх шаардлагагүй хэмээх ярилцлагыг “Улс төр” нүүрээс уншина уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *