Categories
мэдээ нийгэм

Улсын аварга Н.Батсуурьт дэд хурандаа цол олгожээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга болсон билээ.

Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэсэн байна. Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын тушаалаар Н.Батсуурьд Дэд хурандаа цол олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *