Categories
мэдээ нийгэм

Шүүхээс шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өсчээ

Энэ оны эхний хагаст анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өсөж, захиргааны хэрэг 26,5 хувиар буурчээ. Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэрэг өмнөх оны үеэс 7,2 хувиар буурсан байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг маргаанаас

  • Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 4,8 хувиар
  • Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 29,5 хувиар
  • Дампуурлын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 28,5 хувиар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 20,6 хувиар тус тус буурсан бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны үеэс 26,5 хувиар буурсан байна. Төрийн албаны маргаан 54,8 хувиар, газрын маргаан 22,4 хувиар тус тус буурсан байна.

Харин Ашигт малтмалтай холбоотой хэргийн маргаан 20 хувиар, татварын маргаан 9,3 хувиар, Нийгмийн даатгалтай холбоотой маргаан 33,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *