Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан” үүдээ нээлээ

“Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан” хүүхэд залуусыг хүлээн авахад бэлэн болжээ.

Зусланд хамрагдсанаар,

  • Хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, нийгмийн аливаа харилцаанд оролцоход нь тэдгээрт болон тэдний гэр бүлийнхэнд нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу ахуйн ур чадварыг нэмэгдүүлэх;
  • Бие хүний хөгжлийг өсгөх буюу нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх;
  • Нарийн мэргэжлийн болон яаралтай тусламжийн эмч нарын дор өдөр тутмын үйл ажиллагаа явагдах;
  • Бариа, хэл заслын дасгал өдөр тутамд хийх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоорондоо танилцаж, нөхөрлөх, туршлага солилцох;
  • Үнээний аж ахуйд ажлын байр бий болгох, байнгын давтамжтай хөнгөн хөдөлмөрийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хөдөлмөр эрхлэх. Монголдоо анхдагч бие даасан ажлын байр бий болгохыг зорьжээ.

Ингэхдээ тэгш хамруулах оролцоог дэмжиж ажиллах бөгөөд 1+1 зарчим буюу эрүүл энгийн иргэн+хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын оролцоо гэсэн зарчимд суурилах юм байна.

Зуслан дан хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдээс гадна эцэг, эхчүүдэд зориулсан ядаргаа тайлах бариа засал, сэтгэл заслын хичээлүүд, хүүхдийн хөгжил, зөв хооллолт, анхдагч асуудлуудад мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлэх, сувиллаар дамжуулан хүүхэд залуус цэвэр агаарт мал ,аж ахуйгаар дамжуулан хөдөлмөрлөх болоод, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй юм байна.

Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон зуслан нь зуны турш явагдах ба хөдөлмөр зуслангаар дамжуулан нас насны хүүхдүүдийг эрүүл цэвэр агаарт, эмийн бус аргаар, хөдөлмөр эрхлүүлж сургах тус тусын онцгой хөтөлбөрөөр хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *