Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 304.6 сая төгрөг буюу нийт 1,523,330,347.10 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 88 компанийн 2,768,377 ширхэг хувьцаа 591,302,697.1 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК | 476,378 | 276,299,240 |
2 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 1,384,655 | 78,393,551 |
3 | BDS | БИ ДИ СЕК | 59,780 | 59,780,000 |
4 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 1,766 | 17,194,440 |
5 | APU | АПУ | 21,183 | 12,644,488 |
Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 3,221,458.00 | 2,055,177,434.26 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 978,773.00 | 567,167,727.20 |
3 | BDSC | БиДиСек ХК | 463,812.00 | 191,728,263.76 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 179,581.00 | 44,044,324.89 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 120,019.00 | 35,496,583.97 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 07-р сарын 09-ний өдрөөс 07-р сарын 10-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,794 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 932.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 17,588 | 1,864,055,300 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,430,727,137,270.8 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19873.78 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ