Categories
мэдээ спорт

МУГТ Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Хан Тэнгэр ууланд авирна

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, олон улсын хэмжээний мастер уулчин Д.Эрдэнэтогтох нар баг тамирчдын хамт “Хан Тэнгэр уул”-нд авирахаар хүлгийн жолоо залжээ. Уг уул нь Казахстан болон Киргизстан улсуудын хилийн заагт, БНХАУ-ын хилээс долоон км зайд далайн түвшингээс дээш 7010м өндөрт оршдог аж.

Хан Тэнгэр уул нь Алдарт уулчин Анатолий Букреевийн хэлснээр түүний харсан хамгийн үзэсгэлэнтэй оргил гэж дурдсан байдаг. Энэхүү уул нь гантиг чулуун бүтэцтэй хадан уул учраас нар жаргах үед улаан өнгөтэй харагддаг гэнэ. Хан Тэнгэр гэдэг нь Казах хэлнээ “Цуст уул”, Уйгур хэлнээ “Тэнгэрийн Хаан”, Турк хэлнээ “Тэнгэрийн захирагч” гэсэн утгатай. Хан Тэнгэр уул нь Тиан Шаны нурууны яг зүрхэн тушаа төв хэсэгт орших бөгөөд Тиан Шаны болон Памирын нурууны хуучнаар ЗХУ-ын үед бий болгон олгож эхэлсэн “Цасны барс” хэмээх шагналын болзолд багтсан таван оргилын нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *