Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “С.Баярт эхлээд хор өгөөд дараа нь хоолоор шахсан болж таарч байна уу?” хэмээх нийтлэлийг уншина уу.
Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ: Их Монгол Улс “талын зэрлэгүүд”-ээс биш Хүннүгийн соёлоос үүссэн хэмээн “Шинжлэх ухаан” нүүрт ярив.
“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай улс өөрийн онцлогтоо тохирсон хөгжлийн бодлого, төрийн зохицуулалттай загвараар хөгжинө хэмээсэн байна.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хүрээ дуучин, ардын урлаг судлаач Дуучин С.Дуламсүрэн: “Монгол самолёт” дуу гэхэд Монголын иргэний агаарын тээврийн түүхтэй холбогдоно гэж “Соёл урлаг” нүүрт өгүүлжээ.
Энэ өдрийн сурвалжлагаар Үерээс болж гэдэсний халдварт өвчин тархаж болзошгүй байна хэмээжээ.
Н.Итгэл: Төрөөс нэг ч мөнгө гарахгүй санхүү, ТЭЗҮ нь шийдэгдсэн нефтийн үйлдвэрийн төсөл таван жил гацаж байна хэмээн “Эдийн засаг” нүүрт бичжээ.
Монголоороо гоёдог Ш.Гүрбазарынх гэж “Танайд өнжье” нүүрт өгүүлэв.
Ард түмэндээ “Хасар” Жагаа гэж хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: Сайн, дажгүй дүр гэж байхгүй, төгс дүр л гэж бий хэмээн ярьжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий шуугиан таригчид хэмээн “Спорт” нүүрт өгүүлэв.
Гандантэгчинлэн хийдийн хувраг Б.Мөнхбаатар: Бясалгал бол сэтгэлийн эрх чөлөөний эрэл мэдээллийг “Танин мэдэхүй” нүүрээс уншина уу.
БНХАУ-ын дарга Си Жинпинь Сенегалд айлчиллаа хэмээн “Дэлхий мэдээ” нүүртөгүүлжээ.
Монголын архичид аминчлахуй буюу “АА нийгэмлэг”-ийн ерөнхий менежер С.Юндэндорж: Архи бол сэтгэцийн хорт хавдар хэмээн “Баримт үйл явдал”-ын долдугаар нүүрт өгүүлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ