Өмнөд Африкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нелсон Мандела агсны 100 насны ойг тохиолдуулан тус улсын иргэд өчигдөр дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. 1918 оны долдугаар сарын 18-нд Өмнөд Африкийн Зүүн Кейп мужийн Мфезо тосгонд төрж өссөн тэрбээр апартейдын дэглэмийн эсрэг хөдөлгөөний тэргүүн байсан юм. Апартейдын дэглэмийн эсэргүүцсэн ард иргэд үзэн ядалтад автаад байсныг Нелсон Мандела өөрчилж, Өмнөд Африк уучлал, хайр энэрлийг бий болгож чадсанаараа тэрбээр дэлхий нийтэд өөрийгөө таниулсан билээ. Түүний анх төрөхөд Ролихлала Далибунга гэж нэр хайрласан боловч сургуульд орсон эхний өдөр багш нь түүнд Нелсон Мандела гэж нэр өгчээ. Тэрбээр сургуулийнхаа сүүлийн жилүүдэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж, оюутны зөвлөлийн төлөөлөгчийн байр сууриасаа шахагдаж, улмаар сургуулиасаа хасагдсан байна. Энэ нь зорилгынхоо төлөө хийсэн түүний анхны золиос байсан юм. Үүний тэрбээр хуулийн сургуульд сурч төгсөөд, Оливер Тамботай хамтран хуулийн зөвлөгөө өгдөг компани байгуулан Өмнөд Африкийн хамгийн анхны хуулчиар ажиллаж эхэлжээ. Мөн тэрбээр 25 насандаа Африкийн үндэсний конгресст орж, Уолтер Сисулу, Оливер Тамбо нартай хамтран Залуучуудын холбоог байгуулсан байна. Уолтер Сисулу, Оливер Тамбо нар нь цагаан арьстнуудын давамгайллыг арилгаж, тэгш байдлыг бий болгох тэмцлийг дэмждэг байв.
Нелсон Мандела нь намдаа чухал байр суурь эзэлж эхэлснийхээ дараа Африкийн үндэсний конгрессыг өөрчлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Үүний хариуд болон өөрийнхөө үзэл бодлоосоо болоод хэд хэдэн баривчлагдаж байсны зэрэгцээ улс төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хасуулж байжээ.
Түүний хэлсэн сургамжтай, урам хайрласан үгсийг хүргэж байна.
- Би ерөнхийдөө их өөдрөг үзэлтэй нэгэн. Энэ нь төрөлхийн эсвэл олдмол гэдгийг хэлж мэдэхгүй. Өөдрөг үзэлтэй бүхэн үргэлж нар руу харж, урагш алхаж байдаг. Миний амьдралд хүнд хэцүү цаг үеүд байсан ч би хэзээ ч цөхөрч, бууж өгч байгаагүй. Энэ зан минь л намайг ялагдлаас үхлээс аварч байсан юм.
- Миний ойлгож авснаар зүрх зориг бол юунаас ч айдаггүй хүнд байдаг эд биш. Харин айдсыг ялсан хүнд байдаг юм. Нэг үгээр хэлбэл зоригтой хүн бол айдсыг ялсан хүн болохоос айдаггүй хүн биш.
- Зовлон зүдгүүр зарим хүнийг мохоодог бол зарим хүнийг нь босгодог юм. Хүсэл зорилгоор зэвсэглэж түүндээ шаргуу зүтгэх хэнийг ч зогсоох зэвсэг энэ хорвоод байхгүй. Тэр эцэстээ заавал зорилгодоо хүрдэг.
- Үр дүнд хүрэх хүртлээ бүгд л бүтэшгүй мэт санагддаг.
- Улс орон, хүн ардынхаа төлөө хийсэн бүхнээ өөрийн үүрэг гэж бодсон хүн л диваажинд очдог.
- Жинхэнэ манлайлагч хүн бусдын эрх чөлөөний төлөө өөрийгөө золиослоход бэлэн байх ёстой.
- Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.
- Намайг амжилтаар минь бүү үнэл, харин хэдэн удаа унаж, хэдэн удаа боссоноор минь дүгнэ.
- Хүний сайхан сэтгэл бол нууж болдог ч, хэзээ ч унтардаггүй гал юм.
- Атаа хорсол бол дайснууддаа өгөх гэж байсан хороо өөрөө уухтай адил
- Би бие даасан үзэл бодолтой хүмүүст дуртай, учир нь тэд намайг асуудлыг олон талаас нь харахад тусалдаг.
- Сайн толгой, сайн сэтгэл бол дийлдэшгүй хослол
- Хүмүүс нэг чигт хандаж чадвал юуг ч давж гарна.