Categories
мэдээ нийгэм

​Буриад түмний соёлын их наадам “Алтаргана-2018” боллоо

ОХУ-ын Эрхүү хотод хоёр жилд нэг удаа зохиогддог Буриад түмний соёлын их наадам болох “Алтаргана-2018” 13 дахь удаагаа болж өнгөрлөө.

Тус наадам нь 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад дууны уралдаан” нэртэйгээр анх зохиогдож байсан юм. Харин өдгөө олон улсыг хамарсан Буриад түмний ардын урлаг, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлдэг баяр болон өргөжсөн байна.
Энэхүү удаагийн наадам Эрхүү хотын “Турд” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд урлаг соёлын 14, спортын зургаан төрөлт тэмцээн зохиогджээ.

Үүнд, “Дангина” гоо бүсгүйн тэмцээн, “Буриад дээл Уламжлал, орчин үе” загварын тэмцээн, “Буриадын нэг өдөр” ардын аман зохиолын наадам, “Нангинбуус” буриадын ахуй амьдрал, аж ахуйн практикийг харуулсан үзүүлэн болон Буриадын ардын, эстрадын дуучдын тэмцээн, яруу найраг, өгүүлэхүйн урлагийн тэмцээн болсон байна. Мөн сур харваа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн наадгай,сээр цохих тэмцээн болж, ялагчдаа тодруулахаас гадна гоёл чимэглэл урлах үзэсгэлэнгийн арга хэмжээ болсон аж.

Наадмын хурдан морины уралдаанд 97 хурдан хүлгүүд шандсаа сорьсон бөгөөд Фрэдрих Бальтуев уяачийн Кардифф нэртэй морь түрүүлжээ. Харин гоо бүсгүй шалгаруулах “Дангина” уралдаанд Орос, буриад үндэстнийн23 мисс өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Эрхүү мужийн гоо бүсгүй Даниловой Анастасин Васильевне хүртэж, 100 мянган рублийн эзэн болжээ.

Мөн яруу найргийн наадам, “Алтан цаг” сэтгүүлчийн тэмцээнд
Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, яруу найрагч Ж.Баярмай “Буриад нутаг” шүлгээрээ тэргүүлсэн гэнэ. “Алтаргана” наадмын “Баримтат уран сайханы кино”-ны төрөлд
Тэргүүн байр, Найруулагч А.Энхтайваны “Дангина”,
Дэд байр, МУСЗ, Найруулагч Г.Золжаргал “Боргоцой хүү”,
Гутгаар байр, “Дорнод ТВ”-гийн сэтгүүлч Б.Туяа “Сагаалган” кино тус тус шалгарчээ.

Энэ удаагийн наадмыг зохион байгуулсан “Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-гийн, олон улс судлалын профессор С.Билэгсайхан “13 дах удаагийн “Алтаргана” наадамд 68 орон хамтран ажиллаж, оролцож буйг онцлон болж байна” хэмээсэн юм.

Буриад зоны үндэсний баяр наадмыг үзэж сонирхохоор “Труда” цэнгэлдэх хүрээлэнд нийт 15 мянган хүн ирсэн аж. Орос, монголын буриадаас 1000 гаруй төлөөлөгч оролцосон байна. Энэ үеэр БНХАУ-д амьдардаг буриадууд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн хоёр суманд амьдарч байснаа хоорондоо нэгдэх болсон талаараа мэдэгдэсэн гэнэ.

Дэлхий дээрх нийт буриадын тоо 500,000-аас дээш гарсан бөгөөд Хятад, Казах, Киргиз, Монгол, Узбек, Украин, баруун европын орнууд болон Өвөр Байгалийн хязгаар, Сибирийн уужим тал нутаг, Эрхүү муж, ОХУ-ын бүх нутаг 487,184, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн, бүх Хятадын хэмжээгээр 10,000 гаруй, Монгол Улсын хойд хилийн дагуух болон бусад газарт 4,0620 тооны буриад үндэстэн таран суурьшиж байна.



З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *