Categories
мэдээ нийгэм

Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат бөх Т.Бэгзсүрэн урамтай сайхан барилдаж, аймгийн арслангаас Монгол Улсын Харцага цолонд хүрсэн.

Шинэхэн харцага цолтондоо нутгийн олон нь хүндэтгэл үзүүлж “Ланд 200” автомашин гардуулсан байна.. Энэхүү үйл ажиллагаанд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Дэд тэргүүн Д.Дагвадорж нар болон Завхан нутгийн алдартнууд оролцжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *