Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Өнөөдөр /2018.07.16/ 13.00 цагийн орчимд Сэлэнгэ, Дархан чиглэлийн замд үер бууж, уг чиглэлийн замд зорчих боломжгүй нөхцөл байдал үүсчээ.