Categories
мэдээ нийгэм

Манай улсын зээлжих зэрэглэл дээшилжээ

Манай улсын зээлжих зэрэглэл дээшилжээ

Олон улсад зээлжих зэрэглэл тогтоодог хэд хэдэн газар бий. Тэдний нэг болох “Fitch” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг –В-гээс В болгож тогтвортой болголоо.

Тодруулбал, манай улсын төсвийн тогтвортой байдал, үзүүлэлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш сайжирч, өнгөрсөн тавдугаар сард орлого 2017 оны мөн үеэс 26 хувиар нэмэгдсэн юм. Эдгээр үзүүлэлт зээлжих зэрэглэл дээшилхэд нөлөөлсөн байна.

Мана улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар тохирсон. Энэ хүрээнд санхүүжилтийн зарим хэсэг нь манай улсын дансанд орж ирж, валютын нөөц 3.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь зээлжих зэрэглэл дээшлэхэд мөн нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *