Categories
мэдээ нийгэм

9700 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 9700 гаруй алба хаагч, 4770 гаруй тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 35 аюулт үзэгдэл, 23 гал түймрийн нийт 58 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *