Монголын ахмад шатарчид энэ сарын 7-15-нд Герман усын Дресден хотноо болсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд түрүүлэв. Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсынхаа нэрийг ЭОУМ С.Хандсүрэн ахлагчтай СМ Д.Сэржмядаг, CM П.Бүжинлхам, СМ Б.Мягмарсүрэн нарын тамирчид дэлхийн тавцанд төрийн дуулалаа эгшиглүүлсэн нь энэ юм.