Categories
мэдээ нийгэм

XXI зуунд тохиох хамгийн урт сар хиртэлт 103 минут үргэлжилнэ

“2018 оны хоёр дахь сар хиртэлт энэ сарын 27-нд болно” хэмээн “www.timeanddate.com” сайт мэдээллээ.

Бүтэн сар хиртэлт 1 цаг 43 минут буюу 103 минут үргэлжлэх бөгөөд 21-р зуунд тохиож буй хамгийн урт сар хиртэлт аж.

Австрали, Ази, Африк, Европ болон Өмнөд Америкийн хэсэгт уг байгалийн үзэгдлийг хамгийн ойроос харагдах гэнэ.

“Өмнөд Африк, Ойрх дорнод, Энэтхэг болон төв Азийн бүс нутгуудад сар хиртэлт эхлэхээс дуусах хүртлээ үзэгдэнэ” хэмээн сансар судлалын “НАСА” төвөөс мэдээллээ.

Хамгийн удаан бүтэн сар хиртэлт 2000 оны долоодугаар сарын 16-нд 1 цаг 46 минут үргэлжилсэн бол дараагийнх нь 2011 оны зургаадугаар сарын 15-нд 1 цаг 40 минут үргэлжилжээ.

Дараагийн бүтэн сар хиртэлт ирэх 2019 оны нэгдүгээр сарын 21-нд тохиох бөгөөд ойролцоогоор 1 цаг 2 минут үргэлжлэх гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *