Монголбанк өнгөрсөн зургадугаар сард 2,182 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 356 кг-аар нэмэгдсэн гэсэн үг юм.
Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сард Монголбанк 1,826 кг алт авч байжээ. Түүнчлэн Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7,1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6 хувийн өсөлт үзүүлсэнийг албаныхан онцлов.
Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авдаг бөгөөд 1 грамм алтны дундаж үнэ 100 мянга 41 төгрөгийн ханштай байна.