Categories
мэдээ нийгэм

Гурвын даваанд Улсын аварга О.Балжинням өвдөг шороодож, Улсын заан Н.Түвшинбаяр давлаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр амлан авсан Аймгийн начин Б.Чинбатыг давж, дөрвийн даваандүлдлээ. Харин Улсын аварга О.Балжинням, Залуу бөх Г.Алтанбаганад өвдөг шороодон цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээг орхисон юм. Мөн Улсын аварга Г.Эрхэмбаяр, Аймгийн арслан О.Батцэнгэлээр гурав давлаа. Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын начин Б.Сумъяаг хаяж, гурав дахь даваагаа авсан бол Улсын аварга С.Мөнхбат, Улсын начин Ж.Отгонбаярыг давсан юм.

Монгол Улсын анхны олимпийн аварга, олимпийн анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Улсын заан Н.Түвшинбаяр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэнгээр гурав давлаа.

2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн Их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар зургаа давж Улсын харцага цол хүртсэн юм. Харин өнгөрсөн жилбуюу Ардын хувьсгалын 96 жилийн ойн Улсын их баяр наадмаар долоо даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан цол хүртсэн билээ.

Улсын арслан П.Бүрэнтөгс– Улсын харцага Д.Батболд

Улсын арслан Н.Батсуурь– Аймгийн арслан Л.Нямбаяр

Улсын арслан Х.Мөнхбаатар- Аймгийн арслан Э.Нямаа

Улсын арслан Б.Ганбат- Аймгийн арслан Б.Батжаргал

Улсын арслан Э.Оюунболд– Улсын заан Д.Амгаланбаатар

Улсын арслан Ц.Содномдорж– Аймгийн арслан Ю.Пүрэвжаргал

Улсын арслан Д.Азжаргал- Аймгийн арслан Ш.Дарханбат

Улсын арслан Р.Пүрэвдагва– Аймгийн арслан Т.Сүрэнжав

Улсын гарьд Н.Ганбаатар– Аймгийн арслан П.Иххантай

Улсын гарьд Д.Рагчаа- Аймгийн харцага Б.Батсайхан

Улсын гарьд И.Доржсамбуу- Аймгийн аварга Д.Амаржаргал

Улсын гарьд Б.Гончигдамба– Аймгийн арслан П.Баярхүү

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ– Аймгийн арслан Б.Шаравнямбуу

Улсын гарьд Ш.Жаргалсайхан– Улсын харцага Т.Мөнгөнцоож

Улсын заан Ц.Мягмарсүрэн- Аймгийн арслан Б.Зоригтбаатар

Улсын заан Д.Баасандорж- Улсын начин Б.Баатарцол

Улсын заан М.Өсөхбаяр– Улсын начин Г.Баасандорж

Улсын заан Б.Батмөнх – Аймгийн харцага М.Адъяахүү

Улсын заан Н.Түвшинбаяр– Аймгийн арслан Б.Мижидсүрэн

Улсын заан Н.Жаргалбаяр– Аймгийн арслан Б.Баянмөнх

Улсын заан Т.Санчир- Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар

Улсын харцага Г.Элбэг- Аймгийн арслан Б.Даваа-Очир

Улсын харцага А.Цацабшир– Аймгийн арслан Э.Тулга

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй- Аймгийн арслан Б.Эрдэнэхүү

Улсын харцага Н.Батзаяа– Аймгийг заан Э.Баасандорж

Улсын харцага Т.Баасанхүү– Аймгийн арслан Л.Жамбал

Улсын харцага Ө.Даваабаатар– Улсын харцага Ж.Амартүвшин

Улсын харцага А.Бямбажав- Аймгийн арслан Н.Ганзориг

Улсын харцага Б.Одгэрэл- Аймгийн арслан Ө.Сүхбат

Улсын харцага Б.Бат-Өлзий– Аймгийн арслан П.Эрхэмжаргал

Улсын харцага М.Бадарч– Аймгийн арслан Д.Тангад

Улсын харцага О.Хангай– Аймгийн харцага Ц.Ганбат

Улсын начин Э.Энхбат– Улсын начин Ш.Шинэбаяр

Улсын начин Л.Цэрэнтогтох-Аймгийн арслан Б.Бат-Амгалан

Улсын Л.Нямсүрэн- Аймгийн заан Э.Энх-Амгалан

Улсын начин Ч.Баянмөнх- Аймгийн харцага Д.Пүрэвдорж

Улсын начин Б.Амарзаяа– Улсын начин Б.Бат-Эрдэнэ

З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *