Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн биржийн арилжаанд гар утаснаасаа оролцох боломжтой болно

Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-аас зах зээлийг идэвхжүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд анхдагч зах зээлийн ‘IPO систем’-ийн API-ийг хөгжүүлсэн нь анхдагч зах зээлийн захиалгыг илүү хялбараар, хэрэглэгчдэд энгийн байдлаар нэвтрүүлэх боломжийг програм хангамжийн компаниудад олгож байна.

Энэ технологийн боломжийг ашиглан ‘ECM’ ХХК нь анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээн авах аппликейшныг хөгжүүлсэн бөгөөд мэргэжлийн оролцогч нарт зориулан аппликейшны танилцуулгыг зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *