Төв цэнгэлдэхийн гадна борлуулалт ихтэй барааны нэг нь гар урлалын бүтээгдэхүүн байлаа.
Хатдын зурагтай подволк, гараар хийсэн ээмэг, зүүлт болон эсгийгээр урласан таван хошуу мал, цүнх, түрийвчийг худалдаалж байлаа. Үнийн хувьд 5000-20000 төгрөгийн хооронд аж. Эдгээрийг монгол наадамчдаас гадна гадаадын жуулчид чамгүй их сонирхож байв.
“Энд худалдаа хийж байгаа хүмүүсийн ихэнх нь өчигдөр оройноос хойш асраа босгох, тог татах, зарах бараагаа байрлуулан манаж хоносон. Бидний зарж байгаа зүйлс Баян-Өлгий аймгийн иргэд болон Улаанбаатар хотод үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг урлаачдынхийсэн зүйлс байгаа” хэмээн худалдаа эрхлэгч ярьсан юм.
З.СУВД