Categories
мэдээ нийгэм

Азийн Залуучуудын Олон Улсын загвар НҮБ-ийн хурлын бүртгэл явагдаж байна

2018 оны арван нэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэдүргэлжлэх Азийн Залуучуудын Олон Улсын загвар НҮБ-ын хурал Тайланд улсын Бангкок хотод болох гэж байна.

Энэхүү хурлын зорилго нь залуус олон улсын асуудал, бодлогыг ойлгох, өөрийн үзэл бодлоо солилцох зэрэгт чиглэгджээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, ДЭМБ, ОУВС, Олон улсын далайн тээврийн байгууллага, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг долоон хороод хуралдана.

Хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 25-аас доош насны 2000 залуусыг оролцуулахаар төлөвлөжээ.

Цахимаар дараах холбоосоор бүртгэж байна. https://modelunitednation.org/

Э.АНХМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *