Categories
мэдээ нийгэм

“Шөнийн гэрэлт гудамж”-нд байнгын хяналт тавина

гэрэлт гудамж зурган илэрцүүд

“Шөнийн гэрэлт гудамж” төслийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэд, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, тохижилт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж, ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжны “Шөнийн гэрэлт гудамж” төсөл хэрэгжиж буй байршилд түр байгууламжаар болон суурин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд, төслийн менежментийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах нэгж, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, орчины тохижилт, цэвэрлэгээ, аюулгүй байдлыг хангах зорилгоор байгуулагдаж байгаа юм.

Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Замын хөдөлгөөн хяналтын газар, Нийслэлийн хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн 1-р хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэл ХХК, Юнайтед инвестмент партнерс ХХК, Монголын СӨХ-ны дээд зөвлөл, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон ТББ-уудын холбогдох албан тушаалтан, албан хаагчид оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад байна. Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *