Categories
мэдээ нийгэм

Наадмын дэвжээнд 200 гаруй бөх барилдахаар бүртгүүлээд байна

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр Спортын төв ордонд эхэлсэн. Наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж, зургаа шинээр авахуулан, бүртгэлийг баталгаажуулах юм. Одоогийн байдлаар нийт 200 гаруй бөхчүүд ирж бүртгүүлсэн байна. Бүртгэл өнөөдөр өндөрлөнө.

Улсын арслан Э.Оюунболд бөхчүүдийг манлайлан, хамгийн эхэнд бүртгүүлжээ. Харин түүний дараагаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын 200 гаруй бөхчүүд бүртгүүлсэн байна.

Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэрийг Баяр наадмын комиссоос гаргасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *