Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар дуусчээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан борлуулсан. Тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзжээ. Гэвч наадмын тасалбар дуусчээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байна. Тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 7-ноос буюу өчигдрөөс борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Уг шийдвэрийн дагуу дээрх нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр наадмын тасалбар борлуулж эхэлсэн ч өдөртөө борлуулагдаад дууссан байна.

Наадмын тасалбарын үнэ нэмэгдээгүй 24 мянган төгрөг байсан бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах зарчмаар иргэдэд үйлчилжээ.

Дүнжингарав төьд өнөөдөр өглөө 10.00 цагт очиход наадмын тасалбарыг баасан, бямба гаригт тус төвийн нэг цэгийн үйлчилгээний арын хаалгаар борлуулж дууссан гэв. Бусад нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ч наадмын тасалбар хэдийнээ дууссан аж.

Албаных хүний хэлснээр нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв тус бүрт 2000 тасалбар тараасан гэв.

Наадмын тасалбар дуусчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *