Categories
мэдээ нийгэм

Арвайхээр Улаанбаатар чиглэлийн замд үер буужээ

Энэ сарын 06-нд буюу өчигдөр 17.00 цагийн орчим Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо оржээ. Маш хурдан хугацаанд орсон учраас хөрс борооны усыг шингээж чадахгүй улмаар Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн замын ПК 415-431 хооронд үер болжээ.

Үерийн ус нийтдээ таван км газар урссан бөгөөд машины бөөрөөр татаж байсан гэдгийг иргэд хэлж байгаа юм. Эвдрэлийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд зам засварын анги ажиллаж байгаа аж. Ойрын өдрүүдэд улс орон даяар усархаг бороо их орно гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулсаар байгаа.

Тиймээс амралт зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд иргэд дор бүрнээ бэлтгэлээ базааж, үер усны аюулаас сэрэмжлэхийг албаныхан анхаарууллаа. Мөн гол усны түвшин ч хурдтай нэмэгдэж байгаа учраас голын усанд орох үедээ ч анхааралтай байхыг сануулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *