Цаг уур, орчны шинжилгээний газраас баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг гаргажээ. Улаанбаатар хотын 2018 оны 7 дугаар сарын 5-13-ны цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг танилцуулж байна.
- Долоодугаар сарын 9-нд: Шөнөдөө үүл багасаж, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, үе үе 12-14м/с хүрнэ. Өдөртөө 21-23 градус шөнөдөө 12-14 градус дулаан байх төлөвтэй.
- Долоодугаар сарын 10-нд: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цаилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 градус шөнөдөө 11-13 градус дулаан байх төлөвтэй.
- Долоодугаар сарын 11-нд: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 градус шөнөдөө 10-12 градус дулаан байх төлөвтэй.
- Долоодугаар сарын 12-нд: Үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Салхи зүүн өмнөөс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 градус шөнөдөө 15-17 градус дулаан байх төлөвтэй.
- Долоодугаар сарын 13-нд: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9м/с. Өдөртөө 28-30 градус шөнөдөө 16-18 градус дулаан байх төлөвтэй.
Анхааруулга: Өнөөдрөөс 13-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, ялангуяа Хангайн уулархаг нутаг, төв, зүүн аймгуудын нутгаар зарим үед усархаг бороо аадар орох магадлалтай тул үер усны аюулаас онцгой сэрэмжтэй байх хэрэгтэй байна.