Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг гардуулна

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 83 насны ой долдугаар сарын 6-нд буюу өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд болон ТББ-ууд хамтран сүсэгтэн олны дунд буян номын үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ. Ойд зориулсан үйл ажиллагааны талаар зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл хийсэн. Ойн хүрээнд Далай ламтай нэг өдөр буюу өнөөдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна. Тодруулбал, Монголын сүсэгтний холбоо “Өргөө” амаржих газарт, “Жавзандамба хутагт төв “Хүрээ” амаржих газарт “Таны буянд даган баясъя” ТББ байгууллага “Амгалан” амаржих газарт, “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг өгөх нь ээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр

04.00-06.00 цагт Гандантэгчэнлин хийдэд ‘Их хөлгөний тэтгэн ариусгах’ сахил хүртээнэ.

12.00-1400 цагт Жанрайсагийн талбайд лам хуврагууд Далай багшдаа мандал өргөнө. “Надтай адил нартай дэлхий’ хүүхдийн шинэ дууны нээлт болно.

18.30-21.00 цагт цагийм хооронд Жанрайсигийн талбайд “Далай багш “Дэлхийн оюун санааны удирдагч болох нь” сэдэвт номын айлдвар болно. “Дүнчүүр маани” хөгжөөх юм байна.

Тус арга хэмжээнд, хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд олон арван алдартай уран бүтээлчид ая дуугаа өргөж, Түвдээс зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирж ном айлдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *