Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшиновыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ОБЕГ болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын харилцан, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшинов, “Олон улсын иргэний хамгаалалтын байгуулалтын дэргэд “Хямралын үндэсний удирдлагын төв”-ийг байгуулсан. Тус төвд ирэх есдүгээр сараас эхлэн олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын гишүүн орнуудаас мэргэжилтнүүдийг ажиллуулж, туршлага солилцох боломж олгох юм” хэмээн онцлон хэллээ.
Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм. Гишүүн орон болсноос хойш Олон улсын иргэний хамгаалалтын шугамаар зохион байгуулдагдаж байгаа төрөл бүрийн хурал, семинар, дасгал ажилд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ