Categories
мэдээ нийгэм

Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана

“Монгол Улсын үндэсний их баяр наадам”-ын албан ёсны түнш “Тоёота Мотор Корпораци”-аас баяр наадмын түрүү бөхөд олгох шагналын талаар мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын түрүү магнай болсон бөхийг “Ланд Круизер VX-R” автомашинаар шагнан, урамшуулахаар болсон байна.

VII сарын 13-ны 11:30 цагаас Сүхбаатарын талбайд шагнал гардуулах хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулах аж. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Монгол дахь Тоёота Сейлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши нар шагналыг гардуулна. Мөн Сүхбаатарын талбайд тусгай тайз, дэлгэц засан наадмын арга хэмжээг шууд дамжуулах юм байна. Тэд талархлын илэрхийлэл болгож хүрэлцэн ирсэн наадамчин олондоо сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлж, баярын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа хэллээ.

Эрийн гурван наадмаас зөвхөн бөхийг сонгон авч шагнах болсон талаар “Тоёота Мотор” корпорацын захирал ЦүёшиАвай “Монголын бөх сумотой төстэй тул бидэнд илүү ойр, дотно санагддаг. Мөн олон бөхчүүдээс шалгарсан бөх хамгийн чадалтай гэж хэлж болно. Энэ бол Тоёота машинтай адил чадалтай байх гэсэн нэг ёсны бэлгэдэл юм” хэмээн ярилаа.

“Тоёото Мотор Корпораци” нь Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр тав дахь жилдээ дэмжин ажиллаж байна.

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *