Categories
мэдээ нийгэм

“Өглөөний гудамж” нээлтээ хийлээ

Өнөөдөр өглөө 06:30-09:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нуттаг дэвсгэр, “Соёмбо” кино театрын гадаа талбайд “Өглөөний гудамж”-ны нээлтийг хийлээ.

Тус гудамжинд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд өөрсдийнхөө чиг үүргийн дагуу төрийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн тус арга хэмжээнд арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд нэгдсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна. “Өглөөний гудамж” төрийн үйлчилгээ маргааш өглөө дуусах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *