Categories
мэдээ нийгэм

Монголын хөрөнгийн бирж 18 компанийн хувьцаа арилжаалжээ

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 244,191 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “ЛэндМН ББСБ” (LEND+1.75%) болон “АйТүүлс” (ITLS+0.41%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” (MMX-10.54%) болон “Шарын Гол” (SHG-6.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19428.3 нэгж болж 0.39 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,396,199,286,382 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *