Монгол улсын эрүүл мэндийн яам, Залуус эрүүл мэнд төв, Глобал сан хамтран ЛГБТ (лесбиян, гей, бисексуал, трансжендер) хүмүүсийн тухай ойлтолгыг эмч мэргэжилтнүүдэд зөвөөр хүргэх, үйлчилгээний хандлага, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар “Эрхэд суурилсан эрүүл мэнд” цөөнхийн эрүүл мэнд, эрхийн чуулган боллоо. Чуулганд олон нийтийн хөгжлийн асуудлаар ажилладаг эмч мэргэжилтнүүд, ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагууд оролцлоо.
ЛГБТ Төв олон нийтэд хандан “Бусдаас ялгаатай байна гэдэг буруу зүйл биш. Байгал дэлхий дээр ч, нийгэм дээр ч ялгаатай байдал бол энгийн, зүй ёсны зүйл. Харин хэн нэгнийг өөр үзэл бодолтой, эсвэл ямар нэг байдлаар чамаас өөр, магад цөөнх байгаагаар нь гадуурхах, буруутгах нь буруу зүйл. ЛГБТ эрхийн төлөө залуу манлайлагчид бид хүн бүр нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээн авдаг нийгэм бий болоосой гэж хүсэж байна” гэлээ.
Хэрэв чиний ойрд хавьд найз нөхөд дотны хүмүүс тань дээрэлхүүлж, тэдэнд туслаж чадахааргүй, мэдэхгүй зүйл гарвал ( ЛГБТ тусламжийн утас 95159270) ( хүүхдийн тусламж утас 108) -руу холбогдоорой гэв.
Н.ЭНХТЭНГЭР