Categories
мэдээ нийгэм

Голууд үертэй байна

Энэ сарын 03-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Шаргалжуут, Түй, Богд, Буянт, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хурх, Эг, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см үерлэж байна.

Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван тус тус үерлэж байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *