Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хорооны ”Байтаг богд” гэдэг газар Туул голын усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн Б, О нар живсэн байна. Уг дуудлагыг зургадугаар сарын 29-ний өдрийн 21:45 цагт хүлээн авав. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийг очиход иргэн О-г иргэд эсэн мэнд аварчээ. Харин иргэн Б-ын цогцсыг уснаас гарган авч цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Б нь 22 настай эрэгтэй хүн байжээ. Иймд ард иргэдийг аялал зугаалгаар гол усанд орохдоо архи согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.