Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй байдлын манаанд 96 жил” үзэсгэлэнг нээлээ

Энэ сарын 3-9-ний өдрүүдэд занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тагнуулын байгууллагын “аюулгүй байдлын манаанд 96 жил” сэдэвт уран зураг, гэрэл зураг, архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарч байна.

Дотоодыг хамгаалах газрыг үүсгэн байгуулсан 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг “монголын тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэхүү үзэсгэлэнг тагнуулын байгууллагын 96 жилийн ой, тагнуулын ажилтны өдрийг тохиолдуулан гаргаж буй юм.

Үзэсгэлэн өргөн олон нийтэд нээлттэй бөгөөд нийт 300 гаруй эд өлгийн зүйлс дэлгэгдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *