Categories
мэдээ нийгэм

“Жендэр ба Хөгжил” олон улсын бага хурал болж байна

Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн зорилго:Жендэр ба Хөгжил” олон улсын багахурал өнөөдөр эхэллээ.Хурлын гол зорилго нь энэ сэдвийн хүрээнд ололт амжилт, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх аж. Мөн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэжээ. Канад, Япон, БНСУ, АНУ, Австрали зэрэг орнуудын Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл, иргэний нийгэм, ТББ-ын төлөөллүүдуг хуралд оролцлоо.

Бага хурлын үеэр “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа”, “Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээрх олон улсын түншлэл хамтын ажиллагаа” гэсэн салбар хуралдаан хийх юм. Сэдэвчилсэн хуралдаанууд нь олон улсын түвшинд хамтран ажиллах арга замыг тодорхойлоход чиглэж байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Манай улс 2002 онд Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлж байна.Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендерийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”-ээр тусгаж жендерийн тэгш байдлыг хангах эрхзүй, бодлогын орчинг бий болгосноор манай улс жендерийн асуудлаар ахиц дэвшил гаргасан Ази тивийн цөөн орны тоонд зүй ёсоор орж байна” гэв.

Жендэрийн үндэсний хороо 13 салбар яамд, аймаг нийслэлд 31, нийт жендерийн 44 салбар хороодыг байгуулан ажиллаж байгаа нь жендэрийн тэгш байдлыг жендерийн тэгш байдыгхангах тогтолцоог нутаг дэвсгэр, төрийн болон засаг захиргааны зохион байгуулалтдаа нийцүүлэн хөгжүүлж буй орны нэг болжээ.

Түүнчлэн хурлаас тогтвортой хөгжлийгдэмжихэд чиглэсэн олон улсын түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар “Улаанбаатар тунхаглал”-ыг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *