Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ аваргуудыг эвлэрүүлнэ

Монголын үндэсний олон нийтийн телевиз “Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлэг бэлтгэж байна. Энэхүү 120 минутын нэвтрүүлэг ирэх Ням гараг буюу долдугаар сарын 01-ний 17.00 цагаас орон даяар цацагдах аж. Тус нэвтрүүлэг бөхийн холбооны эргэн тойронд болж байгаа үйл явдлын талаар дархан аваргууд болон холбооны тэргүүн, дэд тэргүүн, бөх сонирхогч нарыг оролцуулж, эвлэрүүлэх зорилготой юм байна. Нэвтрүүлэгт дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Наадмын өмнө болж байгаа энэхүү нэвтрүүлгийн бодлогыг дэмжиж байна. Үндэсний баяр наадмын бөхийн асуудлаар ярилцах гэж байна” гэсэн бол Х.Баянмөнх “Цаг үеэ олсон нэвтрүүлгийг хийж байгаад талархаж байна. Монголчуудын наадмаа хийчихээд дараа жилийн наадмыг хүлээдэг. Наадмаас наадмын хооронд ярих зүйлтэй байдаг. Бөхчүүдийн талаар жилийн турш ярьдаг. Өнөөдөр хэлэлцүүлэгт оролцох болсонд баяртай байна” хэмээн ярьжээ.

Дашрамд дуулгахад, Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр Авилгатай тэмцэх газарт бөхчүүдийн допингийн холбоотой асуудлаар тайлбар өгсөн. Мөн түүний хувьд өнөөдөр бэлтгэх нэвтрүүлгийн өмнө Үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбат гэдгийг баталж, тамга тэмдэгтэйгээ хүрэлцэн ирсэн гэх мэдээлэл гараад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *