Categories
гадаад мэдээ

Статистикийн дүнгээс илүү үнэлэгдсэн БНХАУ-ын эдийн засаг

БНХАУ-ын эдийн засгийн бодит тоо баримт албан статистикаасаа илүү сайн, эерэг үзүүлэлттэй байгааг тус улсын эдийн засагт дүн шинжилгээ хийдэг “Beige Book” тайланд онцолсон байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт II улиралд саарсан гэх дүгнэлт нь учир дутагдалтай гэж шинжээчид үзжээ. Тухайлбал, жижиглэн худалдаа, хөрөнгө оруулалт албан статистиктай харьцуулахад илүү өндөр хувиар нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн онц эцэс, энэ оны эхэнд тааруу байсан эдийн засгийн үзүүлэлтүүд хэдийн сэргэж эхэлснийг “Beige Book” тайланг гаргасан шинжээчид онцолжээ. АНУ-тай хийх худалдааны асуудлын улмаас БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарах төлөв гарсан. Үүний дараа БНХАУ-ын Төв банк жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор зарим банкнуудын заавал байлгах нөөцийг бууруулах шийдвэрээ энэ долоо хоногт танилцуулсан юм. Тус банк цаашид эдийн засгаа дэмжих зорилгоор мөнгөний бодлогоо зөөлрүүлэх таамаг давамгайлж байна.

“China Beige Book” тайланг АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас гаргадаг “Beige Book” тайлангийн загварт тулгуурлан 2300 компанийн захирлууд болон 160 банкируудын дунд явуулсан судалгаанд үндэслэн гаргадаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *