Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болжээ.
Боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрхзүйн орчин бүрэн шинэчлэгдсэн байна.
Энэ хүрээнд магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Цаашид нэг журам, дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулах бөгөөд энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болж ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.
Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байгаа аж. Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна.
1998-2004 он хүртэл анхан шатны магадлан итгэмжлэл хийсэн бол 2004-2014 он хүртэл 10 жилийн хугацаатай хийсэн байдаг. Ингээд гурван түвшний магадлан итгэмжлэл 2018-2023 он хүртэл хийгдэх ажээ.