Categories
мэдээ нийгэм

Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдээр тусгайлан үзэсгэлэн гаргана

Чойжинламын сүм музейн хамт олон Монгол Улсын түүх соёлыг дотоод, гадаадын иргэдэд сонирхолтой хэлбэрээр таниулахаар “Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагааг ирэх сарын сарын 04-05-нд зохион байгуулна.

Шөнийн музейн үйл ажиллагааг соёлын бүтээлч чанарыг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд музейн орчинд олон сонирхолтой хөтөлбөрийг үзэгчдэд санал болгодог нь үзэгч олонд өв соёлоо сурталчлан таниулах өвөрмөц хэлбэр болсон гэдгийг тус музейн захирал Д.Отгонсүрэн хэллээ.

Энэхүү арга хэмжээний үеэр музей 20:30-00:00 цагийн хооронд ажиллаж түүх, соёлын үнэт өв болох Чойжинламын сүм музейн арвин баялаг сан хөмрөгийг олонд дэлгэх юм. Мөн Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдээр тусгайлан үзэсгэлэн гаргах бөгөөд сонирхолтой байдлаар соёлын биет болон биет бус өвийг нэгэн дор үзэж, сонирхох боломжтой.
Анх 1997 онд ХБНГУ шөнийн музейг санаачилж байсан бөгөөд өдгөө дэлхийн 100 гаруй музей уг үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *