Categories
мэдээ нийгэм

“Монголын сайхан бүсгүй 2018”-ын оролцогчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

“Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадам энэ сарын 30-нд болно. Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос Монгол Улсад анх 1989 оноос “Сайхан бүсгүй” шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулж байгаа тус наадмын оролцогчдыг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. “Монголын сайхан бүсгүй – 2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмын оролцогч,үзэсгэлэнт бүсгүйчүүд финалын шатны шалгаруулалт дөхсөн энэ өдрүүдэд хүмүүнлэг, сайн үйлсийн аянд оролцсоор байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд тэд Орхон аймгийг зорьж,“Мэдипас” эмнэлэгтэй хамтран “Энэрэл” төвийн хүүхэд, багачуудад үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх ажлыг зохион байгуулж, нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлжээ.

Мөн Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” асрамжийн газарт очиж, “Монгол өв соёл” төслийн хүрээнд “Монгол гэр” бэлэглэж, монгол ёс заншил, уламжлалт наадгай, өв соёлыг хүүхэд багачууд, хойч үедээ таниулан уламжлуулах буянт үйлсэд оролцсон байна. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан Эрдэнэ” холбооны дэд ерөнхийлөгч, “Монголын сайхан бүсгүй 2007” уралдааны тэргүүн мисс Г.Гантуяад “Нарны хүүхдүүд” төвөөс “Гэр бүлийн хүндэт гишүүн” өргөмжлөл хүртээжээ. Тэрээр “Нарны хүүхдүүд” гэр бүлдээ хүмүүнлэг, сайн үйлсийн ажлуудыг тасралтгүй санаачлан, зохион байгуулж, олон жил “Нарны хүүхдүүд”-ийг дэмжин ирснийг тус төвийнхөн онцгойлон, талархал илэрхийлж байлаа.

Уралдааны оролцогчид Замын цагдаагийн албатай хамтран “Жолооч танд баярлалаа” өдөрлөг зохион байгуулсан нь мөн олны талархлыг хүлээсэн, нийгэмд зөв хандлага төрүүлсэн арга хэмжээ болжээ. Өдөрлөгийн үеэр замын цагдаагийн үүргээс хуваалцаж, жолооч нарт соёлтой харилцааг уриалсан охид, бүсгүйчүүдэд явган зорчигчид ч талархал илэрхийлжээ. “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадам зургадугаар сарын 30-нд “Зайсан хилл” цогцолборт 18.00 цагаас болно.

 “Монголын сайхан бүсгүй 2018”-ын оролцогчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

 “Монголын сайхан бүсгүй 2018”-ын оролцогчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *