Categories
мэдээ нийгэм

Эртний эдлэл хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны зургадугаар сарын 11-15-нд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс 13 зөрчил нь татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдол гарсан байна. Мөн бүртгэлийн болон эрүүгийн гэхчлэн 32 зөрчил илрүүлсэн аж.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны дөрвөн тасалгаанд шалгалт хийхсэн байна. Шалгалтын явцад зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан тус бүр нь 500 гр бүхий 122 уут буюу 61кг хатаасан борц, хоёр хэсэг ногоон хаш чулууг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчлийг илэрчээ.

Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчийн ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт зургадугаар 12-нд Монгол Улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон, скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Эдгээр хэргийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлж, 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *