Categories
мэдээ спорт

​Их Британийн “зөнч” гахай ДАШТ-ий хагас шигшээд үлдэх багуудыг зөгнөжээ

Их Британийн “зөнч” гахай Орост болж буй ДАШТ-ий хагас шигшээд үлдэх багуудыг зөгнөсөн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Metro хэвлэлийн мэдээлснээр Аргентин, Нигер, Бельги, Уругвайн багууд хагас шигшээд үлдэнэ гэж гахай зөгнөжээ.

Маркус дуудлагатай гахай хэзээ ч алдаж байгаагүй, 2014 оны хөлбөмбөгийн ДАШт-ий ялагч болон 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зөв тааж байсан гэж эзэд нь ярьсан байна.

Энд дуулгахад, томоохон тэмцээн уралдаан, үйл явдлын үеэр “зөнч” амьтдын талаарх мэдээлэл ихээр цацагддаг. Тэдгээрийн дундаас 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үр дүнг тааж байсан Паул наймаалж ихээхэн алдартай байлаа.

Харин энэ удаагийн ДАШт-ий үеэр Оросын Эрмитаж музейн муур олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тэрбээр ДАШТ-ий нээлтийн тоглолт эхлэхээс өмнө, Орос, Египетийн тоглолтонд Оросын шигшээ баг ялна гэж зөгнөж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *