Categories
мэдээ нийгэм

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян орон нутагт эхэллээ

Монголбанк 2018 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зарлалаа. Аяны нээлтийн ажиллагаа 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар суманд болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Заамар сумын удирдлагууд хамтран зохион байгуулсан бөгөөд тус аймгийн арван сумын иргэдийн төлөөлөл мөн алтны олборлогч уурхайн ажилчид оролцлоо. Энэ үеэр алт худалдан авах үйл ажиллагааны тухай болон тус салбарт төрөөс алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Манай улсын алтны томоохон ордууд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буй бөгөөд 24 аж ахуйн нэгж, бичил уурхайчид тус нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагааг эрхэлж байна. Монголбанкнаас 2017 онд гурван сарын хугацаатай хэрэгжүүлсэн “Монгол алт” аяны үр дүнд худалдан авсан алтны 40 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд тушаасан. Энэ удаа хэрэгжих аяныг Алт үйлдвэрлэгчдийн холбоо дэмжин оролцож, олборлосон алтаа Монголбанкинд худалдах үйл ажиллагаагаа урьдын адил нэмэгдүүлэн, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *