Categories
мэдээ нийгэм

Улиасны унгарил харшил үүсгэдэггүй

Олон жилийн насжилттай, хотыг ногоон харагдуулж байгаа моддын дийлэнх нь улиас. Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 13,956 ширхэг улиас мод байдаг ба тэдгээрийн 50 хувь нь эм улиас. Модны цагаан хөвөн буюу унгарил зөвхөн эм улиаснаас гардаг.

Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатын “ Ургамлын харшлаар өвчилсөн хүмүүсийн 99.8 хувь нь шарилжнаас, тоос тоосонцорын харшилтай байдаг. Харин улиас модны унгарил нь ямар нэгэн харшил үүсгэх магадлал маш бага бөгөөд статистик судалгаанд 0,02 хувь болохыг батласан” гэв.

Уг нь хаврын улиралд хотын ногоон байгууламжийг хэлбэржүүлэн, моддыг танаж, тайрах ажлыг хийдэг. Нэг модноос 100 нахиа задардаг гэж бодоход тайралт хийснээр 50 болгож ялгарах хэмжээг нь багасгасан гэсэн үг.

Улаанбаатар хотын ЗАА-наас зургаан дүүрэгт мод бутыг яаж хэлбэржүүлэх талаар жил бүр зөвлөмж, заавар чиглэл өгч ажилладаг. Харин хувийн эзэмшлийн газрууд буруу тайрснаас болж унгарилын хэмжээг ихэсгэж байгаа гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *