Categories
мэдээ нийгэм

“ЭРДЭМ ТӨГӨЛ”-ийг байгууллаа

Аймаг орон нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо маш чухал. Өмнөговьчууд 2018 оныг Бүтээн байгуулалтын жил болгон онцолсон. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож байна. Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн хамт олон гадаа талбайдаа “ЭРДЭМ ТӨГӨЛ”-ийг байгуулжээ. Тухайлбал 280 метр хашааг сольж, 500 ширхэг мод тарьж, зүлэгжүүлэлт, цэцгийн мандал, сүүдрэвчүүдийг хийсэн байна. Уг бүтээн байгуулалтын ажлыг Өмнөговь аймаг дахь Капитрон банк 24,3 сая төгрөгөөр санхүүжүүлэн хамтран ажиллажээ.

One reply on ““ЭРДЭМ ТӨГӨЛ”-ийг байгууллаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *